ХӨТӨЛБӨР& ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хөтөлбөр & Үйл ажиллагаа
Үндэсний хөтөлбөр.
Боловсролын яамнаас баталсан Үндэсний цөм хөтөлбөрийн дагуу явагдана.
Гүнзгийрүүлэн суралцах хичээл.
Математик
Мэдээлэл зүй
Математик
Мэдээлэл зүй
Нэмэлт хөтөлбөр & Дугуйлан ажиллагаа. Оюуны ухааны- IQ, Шатар, Даам
Урлаг& Гоо зүйн- Уран зураг, Гар урлал, Бүжиг, Дуу , Хөгжим
Биеийн тамир, Эрүүл мэндийн- Жүдо, Гимнастик, Кэндо,
Хөтөлбөр & Үйл ажиллагаа. Sed pede ullamcorper amet ullamcorper primis, nam pretium suspendisse neque, a phasellus sit pulvinar vel integer.
Аав, ээж-Би" хөтөлбөр
Зорилго: Эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үр нөлөөтэйгээр оролцох, хамтдаа суралцаж хөгжих орчин бүрдүүлэх замаар хүүхдийн оюун ухаан, зан төлөв, нийгмийн ур чадварыг оновчтой төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Ач холбогдол: Гэр бүлийн оролцоо нэмэгдэнэ: Хүүхдийн амжилт, зан төлөвт эцэг эхийн оролцоо эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалгаа харуулдаг. Эцэг эхийн боловсрол дээшилнэ: Хүүхэдтэйгээ үр дүнтэй харилцах, урамшуулж дэмжих арга барилд суралцана. Сургуулийн болон гэр бүлийн хамтын ажиллагаа сайжирна. Хүүхдийн сэтгэлзүй, сурлагын амжилт, нийгмийн ур чадвар өснө. Хөтөлбөрийн товч танилцуулга: Үргэлжлэх хугацаа: 12 долоо хоног (1 улирал) Хамрагдах хүрээ: 1–5-р ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч Сургалтын хэлбэр: Сургуулийн танхим болон онлайн хэлбэр хослуулна Сургалтын арга: Лекц, хэлэлцүүлэг, дадлага, кейс судалгаа, хамтын даалгавар. хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сургууль дээр ирж танилцаж мэдээлэл аваарай.
“Ариг-Ухаан” ® хөтөлбөр
Эрхэт-Од сургуулиас боловсруулсан (удахгүй оюуны эрхээр бүртгэгдэнэ) “Ариг-Ухаан” хөтөлбөр нь Монгол түмний эртний нүүдэлчин соёл, байгальд шүтэж амьдрах ухаан, ёс суртахуун, зан заншлыг шинэ цагийн тогтвортой хөгжил, минимализм, хамгаалах (conservation) сэтгэлгээ зэрэг орчин үеийн үзэл баримтлалтай уялдуулан боловсруулсан цогц боловсролын хөтөлбөр юм. “Ариг” хэмээх үг нь эрүүл, цэвэр, зөв гэсэн утгыг агуулдаг бол “Ухаан” нь мэдлэг, ёс суртахуун, дотоод тэнцвэрийг илэрхийлнэ. Энэхүү хөтөлбөр нь байгальтай зохицон амьдрах ухаан, ахмад үеийн мэдлэгийг хүндэтгэх, хэрэглээг ухаалгаар хянах дадал зуршлыг хүүхдүүдэд бага наснаас нь төлөвшүүлэх зорилготой. Ач холбогдол: Монгол соёлын үндэсний өвийг тээж, хүүхдүүдэд уламжлал, ёс заншлын гүн утгыг ойлгуулна. Орчин цагийн тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан байгаль орчныг хайрлах хандлагыг төлөвшүүлнэ.
